Friday, December 30, 2011

YWC клубын шинэ жилийн party халуухан боллоо!


Young Women for Change клубын "Өвлийн шөнийн зүүд" Шинэ жилийн Make up Masquarede үдэшлэг үнэхээр сайхан, мартагдашгүй хөгжилтэй халуун дулаан үдэшлэг болж өнгөрлөө. Үдэшлэгт YWC клубын гишүүд болон клубын найз нөхөд гээд нийт 80-аад зочид хүрэлцэн ирлээ.


Үдэшлэгийн сэдвийн дагуу Зүүдний шинэ жилд маань дуучин Amy Winehouse, Үзэсгэлэнт гүнж, Цасан ширхэг, Шилкунчик, Rhianna, Мөсөн бүсгүй гээд онц сонирхолтой олон зочид хүрэлцэн ирсэн байлаа.

Энэ шинэ жил клубын 2 дахь шинэ жил бөгөөд уламжлал ёсоор бэлэг солилцох, YWC fashion show, шилдэг дүр шалгаруулалт болон YWC got talent зэрэг олон сэтгэл догдлуулам, сонирхолтой хөтөлбөрүүд зочдыг уйдах завгүй байлгалаа. 

Шинэ жилийн шилдэг дүрийн ялагч тодруулах арга хэмжээ маань нууц санал хураалтын зарчмаар явагдсан бөгөөд сонгуулийн дүнгээр Шинэ жилийн Хатан хаанаар дуучин Amy Winehouse тодорлоо.     


YWC клубын "Өвлийн шөнийн зүүд" Шинэ жилийн Make up Masquarede үдэшлэгийн зургуудыг энд дарж үзээрэй!

No comments:

Post a Comment