Thursday, December 8, 2011

Олон нийт рүү хандсан мэдээлэл түгээх, нөлөөллийн үйл ажиллагаа 2010-2011



Young Women for Change клубын үйл ажиллагааны нэг чиглэл нь олон нийт рүү хандсан мэдээлэл түгээх, нөлөөллийн үйл ажиллагаа юм. Энэ чиглэлийн хүрээнд өнгөрсөн 1 жилийн хугацаанд чамлахааргүй олон ажил хийж бүтээсэн бөгөөд мөн ирэх жил энэ үйл ажиллагаануудаа илүү өргөжүүлэн хийхээр төлөвлөөд байна. 

2010-2011 оны олон нийт рүү хандсан мэдээлэл түгээх, нөлөөллийн үйл ажиллагааны заримаас дурьдвал: 
  • Umbrella” сэтгүүл дээр “Би эхнэр авмаар байна” эссэг орчуулж нийтлүүлэв 
  • NTV телевизийн “Нандиагийн ток шоу” нэвтрүүлэгт оролцож клубын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулав
  • Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тэмцэх “V-Day” олон улсын аянд нэгдэж АНУ-ын зохиолч Ийв Эйнслэрийн бүтээл “Үтрээний хүүрнэл” жүжгийг Монголд анх удаа олон нийтэд амжилттай хүргэсэн. Үтрээний хүүрнэл” жүжгийг 3 удаа Монгол хэл дээр, 1 удаа Англи хэл дээр тоглож нийт олсон нийт орлого буюу 6,180,580    төгрөгийг 100% хүчирхийллийн эсрэг арга хэмжээнд хандивласан билээ. Үүнээс 4,680,580 төгрөгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрны хамгаалалтын системд зориулж, 1,000,000 төгрөгийг ЛГБТ төвд Трансжендэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад зориулж, 400 ам.долларыг Олон улсын V-Day аяны уриалгын дагуу байгалийн гамшигт өртсөн Гайти улсын эмэгтэйчүүд хандивлалаа. Аяны хүрээнд "Floral Fantasy" уран зургийн үзэсгэлэнтэй хамтран хандив босгох арга хэмжээ (2011.3.5) ба жүжгийн орлогын гардуулах ёслол (2011.4.5)-ыг зохион байгуулав. Жүжгийн талаар:
    • * А.Алтантуяа “Үтрээ юу хүүрнэв?” нийтлэл. www.news.mn 
      * Монцамэ агентлаг, “Яагаад «Үтрээний хүүрнэл» хэмээн нэрлэсэн бэ гэвэл”, нийтлэл. http://www.montsame.mn
      * Философийн ухааны доктор Б.Батчулуун, “Монгол охид ”бослого” гаргалаа” нийтлэл. Ардын эрх сонин болон www.news.mn
      * Ж.Мөнхцэцэг “Үтрээний хүүрнэсэн зовлон жаргал”, UPTOWN сэтгүүл. 
  • Боловсрол Телевизээр “V-Day” аян болон “Үтрээний хүүрнэл” жүжгийн талаар бүрэн хэмжээний нэвтрүүлгийг гаргав. 2011.4 сар
  • Клубын зохицуулагч Б.Золзаяагийн "Үтрээний хүүрнэл эмэгтэйчүүдэд эрх чөлөө, хүч өгсөн жүжиг ярилцлага. Өдрийн сонин, 2011. 5.10. №117
  • Эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн төлөөх тэмцлийн түүүхээс сэдэвлэсэн “Эрэлхэг сахиусан тэнгэрүүд” киног Монгол хэлнээ хөрвүүлж, UBS телевизээр дамжуулан олон нийтэд хүргэв. 2011.11.05
  • Клубын Facebook хуудсыг үйл ажиллагаа сурталчлах, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор байнга хөтлөж нийт 2000 гаруй хүнд хүрч ажиллаж байна.
Дээрх үйл ажиллагааны гэрэл зургыг энд дарж үзэх боломжтой шүү. Мөн энэ үйл ажиллагаануудад оролцохыг хүсч байгаа бол бидэнтэй холбогдоорой!

No comments:

Post a Comment