Thursday, December 8, 2011

"Love Yourself!" Body Image Workshop 2 дахь удаа болно



Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клуб АНУ-ын Fulbright хөтөлбөрийн тэтгэлэгт судлаач Heddy Dohm-той хамтран цоо шинээр бүтээсэн сургалтын хөтөлбөрийн дагуу Body Image Workshop буюу Бие гадаад төрх сэдэвт оролцооны сургалтыг 2011 оны 12-р сарын 3-ны Бямба гаригт 2 дахь удаа зохион байгуулах гэж байна. Анхны сургалтын зургийг эндээс



Энэ сургалтаар Биеийн гадаад гоо сайхан гэж юу вэ? Гоо сайхныг хэмжих боломжтой юу? Хэмждэг бол тэр хэмжүүрүүдийг нь хэн тогтоодог вэ? зэрэг олон олон асуултын хариултыг хамтдаа хайцгаах болно.

Энэ сургалт цаашдаа цуврал хэлбэрээр явагдах бөгөөд энэ удаагийн сургалт клубын гишүүд болон клубт шинээр элсэхийг хүсч буй залуу эмэгтэйчүүдийн хүрээнд явагдана. Сургалтанд хамрагдсанаар дараагийн сургалтанд сургагчаар оролцох боломжтой шүү! Өөрийгөө шинэ салбарт хөгжүүлэх энэ боломжийг бүү алдаарай!

Сургалтын ерөнхий хөтөлбөр:
11:00-12:00 Эрүүл мэнд ба Гоо сайхан
12:00-13:00 Соёл ба Гоо сайхан
13:00-14:00 Үдийн хоол
14:00-15:00 Медиа ба Гоо сайхан
15:00-16:00 Love Yourself!
Жич: Сургалт оролцооны хэлбэрээр явагдана. Сургалтын цагт бүрэн хамрагдахыг анхаарана уу!


Амралтын өдрийг хамтдаа сонирхолтой, бүтээлч бас эрх чөлөөтэйгээр өнгөрүүлцгээе!

No comments:

Post a Comment