Saturday, December 31, 2011

Шинэ жилийн мэнд хүргье!


Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүдийн клубын зүгээс танд Шинэ жилийн халуун баярын мэнд хүргэж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Улирч буй 2011 он клубын хувьд амжилт, бүтээл, хөгжилтэй, мартагдашгүй цаг мөчүүдээр дүүрэн болж өнгөрлөө. Энэ жил бидэнтэй хамтарч ажилласан албан байгууллага, хувь хүн бүрт чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж байна. 

Ирэх 2012 он хамтдаа олон шинэ зүйлийг бүтээж, суралцаж, хөгжих, хөгжилдэх олон сайхан боломжийг бидэнд авчирж байгаа гэдэг бүрэн дүүрэн итгэлтэй байна. 

Ингээд бүгдээрээ шинэ оноо сайхан угтаарай! Ирэх онд уулзацгаая!

Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүдийн клубын гишүүдээс

Friday, December 30, 2011

YWC клубын шинэ жилийн party халуухан боллоо!


Young Women for Change клубын "Өвлийн шөнийн зүүд" Шинэ жилийн Make up Masquarede үдэшлэг үнэхээр сайхан, мартагдашгүй хөгжилтэй халуун дулаан үдэшлэг болж өнгөрлөө. Үдэшлэгт YWC клубын гишүүд болон клубын найз нөхөд гээд нийт 80-аад зочид хүрэлцэн ирлээ.


Үдэшлэгийн сэдвийн дагуу Зүүдний шинэ жилд маань дуучин Amy Winehouse, Үзэсгэлэнт гүнж, Цасан ширхэг, Шилкунчик, Rhianna, Мөсөн бүсгүй гээд онц сонирхолтой олон зочид хүрэлцэн ирсэн байлаа.

Friday, December 23, 2011

YWC Winter Fair / YWC Өвлийн Яармаг



YWC клубын Winter Fair/ Өвлийн Яармаг маш амжилттай бас их зугаатай болж өнгөрлөө. 

Өвлийн яармагаа??? юу гэсэн үг вэ гэж үү, Энэ бол яагаав нөгөө Яармаг худалдаа гээд байдаг даа!!! Тэр чинь шүү дээ!!! Яармаг худалдаанд гишүүд маань олон сонирхолтой бараа, бүтээгдэхүүн авчирж зарж, борлуулж, солилцож бас нэгэндээ бэлэглэлээ. Үнэхээр сонирхолтой бас хөгжилтэй үйл ажиллагаа болов. 

YWC Fair буюу Яармагын зорилго нь өөртөө байгаа зүйлсээ өөр хэн нэгэн хэрэгтэй хүнд зарж борлуулж, бас бэлэглэж, эсвэл солилцох боломжийг олгодог ба үүний зэрэгцээ клубын үйл ажиллагаанд хандив босгох чухал ач холбогдолтой юм.  

Энэ удаагийн арга хэмжээгээр нийт 456,000 төгрөгийн гүйлгээ, солилцоо хийгдсэн ба борлуулалтын 10% клубын хандивд орохоор болоод байна. Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай!

Цаашдаа YWC Fair буюу Яармаг маань уламжлал болгон зохион байгуулагдах тул та бүхэн идэвхтэй оролцоорой!  

Monday, December 12, 2011

YWC: "Өвлийн шөнийн зүүд" Шинэ жилийн Make up Masquarede үдэшлэг

Таныг Young Women for Change клубын "Өвлийн шөнийн зүүд" Шинэ жилийн Make up Masquarede үдэшлэгт урьж байна. 

Доорх мэдээллүүдийг бүрэн уншаарай!

Үдэшлэгийн онцлог: 
1. "Өвлийн шөнийн зүүд" гэсэн нь үдэшлэг маань зүүдний ертөнцийг санагдуулах сонирхолтой бас өвөрмөц байх болно. Зүүдэндээ та хэн ч болон хувирч болно. Та өөрөөрөө ч байж болно, бас өөр хэн нэгэн ч байж болно гэсэн үг. (Ж нь: Нэг хүн Цасан хатан болох гэж байгаа гэсэн шүү, гоё байгаа биз)

2. Dress Code: Make up Masquarede үдэшлэг учир та өөрийн гоёлын хувцастайгаа тохируулан гоёлын Make up буюу нүүр будалт хийсэн байх ёстой. Шинэ жилийн шилдэг дүрийг сонирхолтой сюрприз хүлээж байгаа шүү!

3. Энэ жилийн үдэшлэгийн бас нэг онцлог нь YWC & Friends буюу зөвхөн гишүүдээс гадна клубын маань найз нөхдөд нээлттэй байх юм. Тэгэхээр найз нөхдөө дагуулж ирж болно! 

4. Эцэст нь клубын уламжлал ёсоор клубын гишүүн бүр 1 бэлэг (5000 төгрөгт багтах сонирхолтой бэлэг)-ийг шинэ жилийн үдэшлэгтээ авчирна. Энэ бэлгээ хоорондоо солилцох болно.


Шинэ жилийн тах: 20,000 төгрөг
(Тах-ийн үнэнд: Хүн тус бүрийн 2 beer, 1 ундаа, 1 ус, Шинэ жилийн бялуу, зууш, оргилуун дарс, заалны түрээс, хөтөлбөр гээд бүх зүйл багтсан болно.)

Жич: Хар дарж болон том хүний зүүд зүүдлэхийг хориглоно :)


"Өвлийн шөнийн зүүд" Шинэ жилийн Make up Masquarede үдэшлэгт оролцохыг хүсвэл энд дарж FB Event-д бүртгүүлээрэй!  


Өмнөх шинэ жилийн зургийг эндээс үзэх боломжтой шүү!

Аян замын богцоо задлацгаая! Туршлага, мэдээлэл хуваалцах уулзалт боллоо

                        
2011.12.10-ны Бямбын уулзалтаар 2011 онд клубын үнэт зүйл, үзэл санаатай холбоотой чиглэлээр Олон Улсын арга хэмжээнд оролцоод ирсэн гишүүд аяны богцоо задалж, сонссон, сурсан мэдээлэл, туршлагаа хуваалцаж мөн явсан газрынхаа сониныг дуулгалаа.

Манай Клубын гишүүн Х.Номингэрэл Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдрийн 100 жилийн ойн хөтөлбөрт оролцсон талаараа ярилцсан бол клубын зохицуулагч Зола маань Камбожи улсад 25-н жилийн туршлагтай DAWN байгууллагын зохион байгуулсан Залуу эмэгтэйчүүдийн 3 долоо хоногын феминист сургалтанд оролцсон талаараа мөн хөгжилтэй аялалынхаа талаар туршлагаасаа хуваалцлаа.

Saturday, December 10, 2011

YWC English Speaking Day: "Up in Smoke"


Young Women for Change Club-ын 2011 оны 12-р сарын 7-ны English Speaking Day-ын зочноор Австралийн Хөгжлийн төлөөх Залуу Элчин Сайд (AYAD) хөтөлбөрийн сайн дурын ажилтан Pam Rugkhla хүрэлцэн ирлээ. 

Бидний найз Pam "Up in Smoke: How gender inequality and tobacco advertising affects the world's women, and what this means for Mongolia" гэсэн маш сонирхолтой сэдвээр танилцуулга хийж, дараа нь хамтдаа маш сонирхолтой ярилцлага өрнүүллээ.  

Энэ уулзалтаас тамхины тухай өмнө нь огт мэддэггүй, анзаардаггүй олон зүйлсийг олж мэдсэнээрээ их онцлогтой байлаа. Үнэт цагаасаа зарцуулан бидэнд маш чухал мэдээ, мэдээлэл хүргэсэн Pam-даа маш их баярлалаа.

Friday, December 9, 2011

Үтрээний хүүрнэл жүжиг 2011 оны онцлох үйл явдлаар тодорлоо


Олон улсын V-Day аяны хүрээнд зохион байгуулсан The Vagina Monologues буюу Үтрээний хүүрнэл жүжиг маань COSMOPOLITAN (2011 оны 12-р сарын дугаар) сэтгүүлийн 2011 оны онцлох үйл явдлаар тодорчээ. 

Энэ дашрамд Үтрээний хүүрнэл жүжгийг Монголд бодит ажил болгоход гар бие оролцсон болон тусалж дэмжсэн бүх хүмүүст дахин талархал илэрхийлэхэд таатай байна.

Клубын үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээлэлд гарсан бусад мэдээллийг энд дарж бидний Facebook хуудаснаас, эсвэл энд дарж бидний Youtube сувгаас сонирхоорой!

LUXEMBURGER WORT сонинд бидний тухай нийтлэгдлээ


Манай Young Women for Change клубын талаарх нийтлэл Люксембургийн вант улсын  LUXEMBURGER WORT өдөр тутмын сонины 2011 оны 11-р сарын 19-ний өдрийн дугаарын Young & Smart буланд нийтлэгдлээ. Мөн нийтлэл бичсэн сэтгүүлч Magali-гийн блогийн Presse буланд нийтлэгдсэн байна. Люксембургийн уншигчдад нийтлэл их таалагдсан бөгөөд бидний үйл ажиллагааг ихэд сонирхож байгаа гэсэн. Бид өөрсдийн дуу хоолойг хүргэж чадсандаа тун их баяртай байна. (Жич: Нийтлэлд гарсан зураг нь клубын зураг биш харин ерөнхийд нь Монгол охидыг төлөөлүүлсэн зураг юм байна.)


Клубын үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээлэлд гарсан бусад мэдээллийг энд дарж бидний Facebook хуудаснаас, эсвэл энд дарж бидний Youtube сувгаас сонирхоорой!

Thursday, December 8, 2011

МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэгтэй уулзалт хийлээ


Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клубын 11 сарын 12-ны Бямба гаригийн уулзалтанд бидний урилгаар МУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх, стратеги судлаач М.Батчимэг хүрэлцэн ирлээ. 


М.Батчимэг нь АНУ–ын Номхон далайн командлалын харьяа Ази Номхон далайн аюулгүй байдлын дээд курс, Тайваны Улс төрийн их сургууль, Монгол улсын Батлан хамгаалахын их сургууль, Бээжингийн Хэл Соёлын их сургуулийг төгссөн бөгөөд Улс төр судлалын докторант. Мөн тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч юм.

Үтрээний хүүрнэл жүжиг 2012 онд дахин Улаанбаатарт


Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клуб маань Олон улсын V-Day аяны хүрээнд The Vagina Monologues буюу Үтрээний хүүрнэл жүжгийг ирэх жил буюу 2012 онд Монголд дахин зохион байгуулах албан ёсны зохиогчийн эрхээ энэ жил сунгаж авлаа. 


Үтрээний хүүрнэл  жүжиг 2012 онд Улаанбаатарт!!!

Үтрээний хүүрнэл жүжиг буюу V-Day Улаанбаатар 2011 аяны талаар товч мэдээлэл:

Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клуб нь 2011 онд Монголд анх удаа The Vagina Monologues хэмээх энэхүү хандивын бүтээлийг толилуулах албан ёсны эрхийг авсан төдийгүй V-Өдөр дэлхий нийтийн аяны нэг хэсэг болж идэвхтэй оролцсон юм.

"Love Yourself!" сургалт 2 дахь удаа амжилттай боллоо


Young Women for Change клубын 2 дахь удаагийн "Love Yourself!" Body Image Workshop сургалт 12-р сарын 3-нд үнэхээр амжилттай болж өнгөрлөө. Сургалтанд бэлтгэсэн сургагч нар болох Hedy, Зола, Ану, Тэгшээ, Номин, Аму болон сургалтанд идэвхтэй оролцсон бүх бүсгүйчүүддээ маш их баярлалаа! Сургалтын зургийг эндээс.


YWC клуб АНУ-ын Fulbright хөтөлбөрийн тэтгэлэгт судлаач Heddy Dohm-той хамтран цоо шинээр бүтээсэн сургалтын хөтөлбөрийн дагуу Body Image Workshop буюу Бие гадаад төрх сэдэвт оролцооны сургалтыг зохион байгуулж байна. 

Энэ сургалтаар бидний ойлгодог биеийн гадаад гоо сайхан гэж юу болох энэ талаар хэвлэл мэдээлэл болон хамт олон гээд нийгэм, эргэн тойрны хүрээлэл юу гэж ойлгуулж, юу биднээс хүсэн хүлээдэг, биднийг юу руу түлхэж оруулдаг вэ зэрэг асуудлуудад дүн шинжилгээ хийж хамтдаа хэлэлцдэгээрээ онцлогтой. 

Энэ сургалт цаашдаа цуврал хэлбэрээр явагдана. Сургалтанд хамрагдсанаар дараагийн сургалтанд сургагчаар оролцох боломжтой.

"Love Yourself!" Body Image Workshop 2 дахь удаа болно



Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клуб АНУ-ын Fulbright хөтөлбөрийн тэтгэлэгт судлаач Heddy Dohm-той хамтран цоо шинээр бүтээсэн сургалтын хөтөлбөрийн дагуу Body Image Workshop буюу Бие гадаад төрх сэдэвт оролцооны сургалтыг 2011 оны 12-р сарын 3-ны Бямба гаригт 2 дахь удаа зохион байгуулах гэж байна. Анхны сургалтын зургийг эндээс



Энэ сургалтаар Биеийн гадаад гоо сайхан гэж юу вэ? Гоо сайхныг хэмжих боломжтой юу? Хэмждэг бол тэр хэмжүүрүүдийг нь хэн тогтоодог вэ? зэрэг олон олон асуултын хариултыг хамтдаа хайцгаах болно.

YWC клуб 2012 онд хийж бүтээх ажлуудаа хамтдаа төлөвлөлөө


2011 оны 11-р сарын 26-ны өдрийн Бямба гаригийн уулзалтаар YWC клубынхан маань 2012 онд хийх үйл ажиллагаануудын нарийвчилсан төлөвлөгөөг хамтдаа гаргалаа. 


Ирэх онд хамтдаа цоо шинэ, гайхамшигтай олон зүйлийг хийж бүтээх болно. Энэ явцдаа хөгжицгөөх ч, бас хөгжилдөцгөөх ч болно :)   YWC Урагшаа!!!

Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клубын 1 насны төрсөн өдрийн баяр боллоо.



Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клубын 1 насны төрсөн өдрийн баяр 2011 оны 11-р сарын 19-ний өдөр болж өнгөрлөө.

Төрсөн өдрийн баярт бидний хүндэлж явдаг хүмүүс хүрэлцэн ирж бидэнтэй хамт төрсөн өдрийг маань тэмдэглэн өнгөрүүлсэн мартагдашгүй өдөр байлаа.

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд хамтдаа хийсэн зүйлээ эргэн санаж, ирэх жил илүү ихийг хийж бүтээх эрч хүч, урам зоригоор цэнэглэгдсэн сайхан өдөр болж өнгөрлөө.

Клубын төрсөн өдрийн үйл ажиллагааг зохион байгуулах газартайгаа зохицуулж бас хөгжилтэй байх үүднээс энэ баяраа Энэтхэг хэв маягаар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ сонирхолтой баярыг маань илүү халуун дулаан дотно болгоход гүн туслалцаа үзүүлсэн
- Circle LLC
- Taj Mahal ресторан
- Ирмүүн агентлагийн зурагчин Жаргалсайхан нартаа талархсанаа илэрхийлье!

Бас хүндэт зочдоосоо олон гоё бэлэг хүлээж авсан, дахин МАШ ИХ БАЯРЛАЛАА! 


Төрсөн өдрийн зургийн цомгийг энд дарж үзээрэй!  

Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клуб 1 нас хүрлээ!!!


Young Women for Change/Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клубынхандаа 1 насны төрсөн өдрийн халуун баярын мэнд хүргье!

Клуб маань 2010 оны 10-р сарын 16-ны өдөр анх 10-аадхан залуу эмэгтэйн уулзалтаар байгуулагдсан бөгөөд 1 жилийн дараа өнөөдөр бидэнд 50-иад идэвхтэй залуу эмэгтэй гишүүнтэй болоод байна. 

Энэ 1 жилд бид хамтдаа чамлахааргүй олон зүйлийг хийж бүтээжээ. Аливааг хийж бүтээх явцдаа олон шинэ зүйлд суралцаж, хөгжиж, дэвшиж бас хамтдаа хөгжилдөж ирсэн билээ. Цаашдаа ч олон сайхан зүйлийг хамтдаа бүтээцгээх болно гэсэн итгэл төгс байна. 

Байгуулагдсанаас хойшхи энэ богино хугацаанд хийсэн үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг дараах холбоосууд руу орж авах боломжтой. 

Клубын 2010-2011 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа
  1. Бямба гаригийн уулзалт, ярилцлага, чөлөөт хэлэлцүүлэг
  2. Клубын сургалтууд
  3. Олон нийт рүү хандсан мэдээлэл түгээх, нөлөөллийн үйл ажиллагаа
  4. Хувь хүний хөгжлийг дэмжих үйл ажиллагаа
  5. Клубын чөлөөт цагийн үйл ажиллагаа
  6. Дэмжин оролцсон бусад үйл ажиллагаа
  7. Дэмжигч, хамтрагч байгууллага, хувь хүмүүс 2010-2011

YWC Бямба гаригийн уулзалтууд 2010-2011


Young Women for Change/Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клубын үндсэн үйл ажиллагааны нэг нь Бямба гаригийн уулзалт юм. Энэ уулзалтаар бидний үнэт зүйл, үзэл санаа, зарчимтай ойр зочдыг урьж  тодорхой сэдвийн хүрээнд сонирхолтой ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлдэг билээ. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд Бямба гаригийн уулзалтанд маань
  • Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал 
  • Нутгийн шийдэл сангийн тэргүүн, МУ-ын Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх асан Ц.Оюунгэрэл
  • УИХ-ын гишүүн, хуульч Х.Тэмүүжин
  • Хүний эрхийн тэмцэгч Н.Анараа
  • УИХ-ын Тамгын газрын референт, шинжээч Доктор Ч.Базар
  • Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг
  • Хүний эрхийн активист, жендэрийн шинжээч, улс төр судлаач Т.Ундаръяа
  • ХЗҮХ-ийн судлаач, криминологич Г.Оюунболд
  • МУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх, стратеги судлаач М.Батчимэг нар хүрэлцэн ирж бидэнтэй өөрсдийн үзэл бодол, ажил мэргэжил, туршлага зэргээсээ хуваалцаж, халуун дотно яриа өрнүүлсэн байна. 
Мөн зочдыг урьж ярилцахаас гадна клубын гишүүдийн дотоод хэлэлцүүлэг, ярилцлагуудыг зохион байгуулагдсаар ирсэн. 

Бямба гаригийн уулзалтыг зурагнуудыг энд дарж үзээрэй!

Ирэх жилийн Бямба гаригийн уулзалтуудад олон олон сонирхолтой зочдыг урьж авчрахаар төлөвлөсөн байгаа бөгөөд уулзалтанд оролцохыг хүсвэл бидэнтэй хамт байгаарай! 

YWC клубын сургалтууд 2010-2011



Young Women for Change клуб зорилгынхоо хүрээнд дараах сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
  • Клуб үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн клубын тулгуур үнэт зүйл, үзэл санаа, зарчмыг шинэ гишүүддээ түгээх зорилгоор 3 сар тутамд шинэ гишүүдийн сургалтыг зохион байгуулж ирсэн. Тодруулбал энэ сургалтын агуулгад Хүний эрх, Жендэрийн тэгш эрх болон Ардчилсан чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд зэрэг сэдвүүдийг багтаасан бөгөөд сургалт нь оролцооны аргад суурилсан явагддаг.
  • Мөн клубын бүх гишүүдийн зуны сургалтыг амжилттай зохион байгуулсан. Зуны 2 өдрийн сургалтаар клубын үнэт зүйл болсон дээрх сэдвүүдийг илүү дэлгэрэнгүй болгон задалж, түүнчлэн Феминизт онолууд болон Симон Де Бовуарийн үзэл санаа зэрэг олон сонирхолтой нэмэлт сэдвүүдийг багтаасанаараа цогц сургалт болсон юм. Түүгээр зогсохгүй энэ сургалтаар клубын бүх гишүүд хамтдаа 2011-2012 оны клубын үйл ажиллагаагаа төлөвлөсөнөөрөө өндөр ач холбогдолтой арга хэмжээ байлаа.
  • Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клуб АНУ-ын Fulbright хөтөлбөрийн тэтгэлэгт судлаач Heddy Dohm-той хамтран түүний энэ сэдвийн хүрээнд хийсэн судалгаа болон бусад эх үүсвэрүүд дээр тулгуурлан Body Image Workshop буюу Бие гадаад төрх сэдэвт цоо шинэ оролцооны сургалтын хөтөлбөрийн бүтээгээд байна. Энэ сургалт нь Биеийн гадаад Гоо сайхан гэдэг ойлголтын талаар дэлгэрэнгүй задалж, дүн шижилгээ хийдгээрээ онцлогтой. Сургалтын ерөнхий хөтөлбөрт Эрүүл мэнд ба Гоо сайхан, Соёл ба Гоо сайхан, Медиа ба Гоо сайхан, Love Yourself! гэсэн хэсгүүдийг багтаасан. Энэ сургалтаар Биеийн гадаад гоо сайхан гэж юу вэ? Гоо сайхныг хэмжих боломжтой юу? Хэмждэг бол тэр хэмжүүрүүдийг нь хэн тогтоодог вэ? зэрэг олон олон асуултын хариултыг хамтдаа хайцгаах болно.
    Энэ сургалтууд цаашдаа цуврал хэлбэрээр явагдах бөгөөд сургалтанд хамрагдсанаар олон шинэ мэдээлэл авч, бусдаас суралцаж, бас бусдад мэдлэгээ хуваалцан хөгжих төдийгүй дараа дараагийн сургалтанд сургагчаар оролцох боломжтой шүү! Өөрийгөө шинэ салбарт хөгжүүлэх энэ боломжийг бүү алдаарай!

    Сургалтуудыг хамрагдахыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй!

    Дэмжигч, хамтрагч байгууллага, хувь хүмүүс 2010-2011


    Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клубын хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрхийн үзэл санааг түгээх, залуу эмэгтэйчүүдийг чадавхжуулах хүсэл эрмэлзллийг бодит үйл ажиллагаа болгоход гүн туслалцаа үзүүлэн дэмжсэн байгууллага, хувь хүмүүст гүн талархал илэрхийлье!
    Хамтрагч байгууллагууд:

    Олон нийт рүү хандсан мэдээлэл түгээх, нөлөөллийн үйл ажиллагаа 2010-2011



    Young Women for Change клубын үйл ажиллагааны нэг чиглэл нь олон нийт рүү хандсан мэдээлэл түгээх, нөлөөллийн үйл ажиллагаа юм. Энэ чиглэлийн хүрээнд өнгөрсөн 1 жилийн хугацаанд чамлахааргүй олон ажил хийж бүтээсэн бөгөөд мөн ирэх жил энэ үйл ажиллагаануудаа илүү өргөжүүлэн хийхээр төлөвлөөд байна. 

    2010-2011 оны олон нийт рүү хандсан мэдээлэл түгээх, нөлөөллийн үйл ажиллагааны заримаас дурьдвал: 
    • Umbrella” сэтгүүл дээр “Би эхнэр авмаар байна” эссэг орчуулж нийтлүүлэв 
    • NTV телевизийн “Нандиагийн ток шоу” нэвтрүүлэгт оролцож клубын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулав
    • Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тэмцэх “V-Day” олон улсын аянд нэгдэж АНУ-ын зохиолч Ийв Эйнслэрийн бүтээл “Үтрээний хүүрнэл” жүжгийг Монголд анх удаа олон нийтэд амжилттай хүргэсэн. Үтрээний хүүрнэл” жүжгийг 3 удаа Монгол хэл дээр, 1 удаа Англи хэл дээр тоглож нийт олсон нийт орлого буюу 6,180,580    төгрөгийг 100% хүчирхийллийн эсрэг арга хэмжээнд хандивласан билээ. Үүнээс 4,680,580 төгрөгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрны хамгаалалтын системд зориулж, 1,000,000 төгрөгийг ЛГБТ төвд Трансжендэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад зориулж, 400 ам.долларыг Олон улсын V-Day аяны уриалгын дагуу байгалийн гамшигт өртсөн Гайти улсын эмэгтэйчүүд хандивлалаа. Аяны хүрээнд "Floral Fantasy" уран зургийн үзэсгэлэнтэй хамтран хандив босгох арга хэмжээ (2011.3.5) ба жүжгийн орлогын гардуулах ёслол (2011.4.5)-ыг зохион байгуулав. Жүжгийн талаар:
      • * А.Алтантуяа “Үтрээ юу хүүрнэв?” нийтлэл. www.news.mn 
        * Монцамэ агентлаг, “Яагаад «Үтрээний хүүрнэл» хэмээн нэрлэсэн бэ гэвэл”, нийтлэл. http://www.montsame.mn
        * Философийн ухааны доктор Б.Батчулуун, “Монгол охид ”бослого” гаргалаа” нийтлэл. Ардын эрх сонин болон www.news.mn
        * Ж.Мөнхцэцэг “Үтрээний хүүрнэсэн зовлон жаргал”, UPTOWN сэтгүүл. 
    • Боловсрол Телевизээр “V-Day” аян болон “Үтрээний хүүрнэл” жүжгийн талаар бүрэн хэмжээний нэвтрүүлгийг гаргав. 2011.4 сар
    • Клубын зохицуулагч Б.Золзаяагийн "Үтрээний хүүрнэл эмэгтэйчүүдэд эрх чөлөө, хүч өгсөн жүжиг ярилцлага. Өдрийн сонин, 2011. 5.10. №117
    • Эмэгтэйчүүдийн сонгуулийн эрхийн төлөөх тэмцлийн түүүхээс сэдэвлэсэн “Эрэлхэг сахиусан тэнгэрүүд” киног Монгол хэлнээ хөрвүүлж, UBS телевизээр дамжуулан олон нийтэд хүргэв. 2011.11.05
    • Клубын Facebook хуудсыг үйл ажиллагаа сурталчлах, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор байнга хөтлөж нийт 2000 гаруй хүнд хүрч ажиллаж байна.
    Дээрх үйл ажиллагааны гэрэл зургыг энд дарж үзэх боломжтой шүү. Мөн энэ үйл ажиллагаануудад оролцохыг хүсч байгаа бол бидэнтэй холбогдоорой!

    Дэмжиж оролцсон бусад үйл ажиллагаанууд 2010-2011



    Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клуб 2010-2011 онд бусад иргэний нийгмийн байгууллагуудын үзэл санаа нэгдэж буй дараах үйл ажиллагаануудыг дэмжин оролцлоо.
    • Жил бүр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулдаг Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн Олон Улсын аянд,
    • Mon Book клубээс зохион байгуулсан Францын зохиолч Симон Де Бовуарын “Дайвар хүйстэн” номын хэлэлцүүлэгт оролцлоо.
    • Клубын дэмжигч Б.Баясгалангийн санаачилсан Эмэгтэйчүүдийн хорих ангид ном хандивлах үйл ажиллагаа. Уг арга хэмжээний хүрээнд ном хандивлаж мөн хорих ангийн эмэгтэйчүүдэд  жендэрийн тэгш эрхийн тухай мэдээлэл хийлээ.  
    • ЛГБТ хүний эрхийн төвөөс зохион байгуулсан хүчирхийллийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх зул өргөх үйл ажиллагааг дэмжиж оролцов. 
    • Монфемнэт үндэсний сүлжээнээс зохион байгуулсан Орон нутгийн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны чадавхийг нэмэгдүүлэх төслийн хүрээн дэх орон нутгийн сургалтуудад клубын гишүүдээс сургагч багшаар оролцов. . 
    • “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуусын аянаас жил бүр зохион байгуулдаг “Эрх чөлөөний парад” зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо. 

    Хувь хүний хөгжлийг дэмжих үйл ажиллагаанууд 2010-2011



    Young Women for Change клубын үйл ажиллагааны нэг чухал чиглэл бол Хувь хүний хөгжлийг дэмжих үйл ажиллагаа юм. Энэ чиглэлийн хүрээнд клуб төрөл бүрийн сонирхолтой үйл ажиллагаа явуулдаг. 

    Тэр дундаа клубын гишүүдэд зориулан English Speaking Day-г зохион байгуулж ирсэн.  Энэ үйл ажиллагаа нь Монголд байгаа сайн дурын ажил хийж буй гадаад найз нөхдийн маань туслалцаатайгаар өрнөдөг юм. Тухайлбал өнгөрсөн хугацаанд:  
    • Австралийн Хөгжлийн Залуу элчин сайд (AYAD) хөтөлбөрийн сайн дурын ажилтан Joanna Nevill, "What Are Human Rights?"
    • Ража Иога Бясалгалын багш Helen Ong, "The Art of Positive Thinking"
    • АНУ-ын Fulbright хөтөлбөрийн тэтгэлэгт судлаач Heddy Dohm, "What is Feminism?"
    • Австралийн Хөгжлийн Залуу элчин сайд (AYAD) Haley McNamara, "Cancer: How Affects Women in Mongolia" зэрэг сэдвүүдээр Англи хэл дээр ярилцаж үзэл бодлоо хуваалцлаа.
    YWC English Speaking Day нь зөвхөн Англи хэл сурахад туслаад зогсохгүй бусад орны соёл, амьдралын хэв маягтай танилцах гээд олон шинэ боломжийг нээж өгдөгөөрөө онцлогтой. 

    Мөн гадаад улсад тэтгэлэгтэйгээр хэрхэн суралцах тухай туршлага солилцох уулзалт хийж, гадаадад баклавар, магистрын зэрэгт суралцаж хамгаалсан клубын гишүүд өөрсдийн туршлагаа хуваалцаж түүнчлэн Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс ирж мэдээлэл хийв.

    Эдгээр үйл ажиллагаанд оролцохыг хүсвэл клубын гишүүн болж бидэнтэй нэгдээрэй! 

    Клубын чөлөөт цагийн үйл ажиллагаанууд 2010-2011


    Young Women for Change клубын үйл ажиллагааны зайлшгүй нэг хэсэг бол хамт олныг бэхжүүлэх чөлөөт цагийн сонирхолтой, хөгжилтэй, дотно үйл ажиллагаанууд юм. 

    Өнгөрч буй 2010-2011 онд:
    • YWC Halloween Party (2010.10.30) 
    • The Fantasticks жүжиг (2010.11.4)
    • Европын кино өдрүүд: An Education кино (2010.11.4) 
    • Dreamer’s Day Movie Club: "Daisies" кино (2010.11.20) 
    • Үндэсний түүхийн музей үзэв (2010.11.26)
    • Клубын шинэ жилийн үдэшлэг (2010.12.27)
    • "Be My Valentine" Party (2011.2.12)
    • “Сайтар эргэцүүл” жүжиг (2011.5-р сар) 
    • Явган аялал (2011.5.28) 
    • Ladies Cocktail Nights зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгууллаа.
    Цаашдаа ч олон сонирхолтой үйл ажиллагаанууд төлөвлөөд байна. Оролцохыг хүсч байгаа бол бидэнтэй нэгдээрэй!