Monday, December 12, 2011

Аян замын богцоо задлацгаая! Туршлага, мэдээлэл хуваалцах уулзалт боллоо

                        
2011.12.10-ны Бямбын уулзалтаар 2011 онд клубын үнэт зүйл, үзэл санаатай холбоотой чиглэлээр Олон Улсын арга хэмжээнд оролцоод ирсэн гишүүд аяны богцоо задалж, сонссон, сурсан мэдээлэл, туршлагаа хуваалцаж мөн явсан газрынхаа сониныг дуулгалаа.

Манай Клубын гишүүн Х.Номингэрэл Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдрийн 100 жилийн ойн хөтөлбөрт оролцсон талаараа ярилцсан бол клубын зохицуулагч Зола маань Камбожи улсад 25-н жилийн туршлагтай DAWN байгууллагын зохион байгуулсан Залуу эмэгтэйчүүдийн 3 долоо хоногын феминист сургалтанд оролцсон талаараа мөн хөгжилтэй аялалынхаа талаар туршлагаасаа хуваалцлаа.


1. International Visitor Leadership Program IVLP (2011 оны 3-сар, АНУ)




Клубын гишүүн Х.Номингэрэл Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдрийн 100 жилийн ойд зориулагдсан энэ хөтөлбөрт хамрагдаж хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Washington DC, NY, Bozeman, Sacramento, San Francisco хотуудад төрийн ил тод, хариуцлагатай байдал, иргэний боловсрол, залуусын сайн дурын оролцоо, эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр амжилттай ажиллаж буй олон улсын хэмжээний болон АНУ-ын 40 орчим байгууллага, хувь хүмүүстэй уулзаж туршлага судалж ирсэн талаарх мэдээллээ хуваалцлаа.

Номингийн бичсэн хөтөлбөрийн тэмдэглэлийг энэ линкээр орж унших боломжтой. http://www.facebook.com/MASA4Development?sk=app_161683100556760


2. DAWN Training Institute DTI (2011 оны 10-р сар, Камбожи улс)




Клубын зохицуулагч Зола Олон улсын 4-дэх удаагийн DAWN Training Institute буюу DAWN феминист институтийн 3 долоо хоногийн сургалт хөтөлбөрт амжилттай оролцож ирлээ. Хөтөлбөрт Latin America, Asia, Pacific, Caribbean болон Africa-аас ирсэн иргэний нийгмийн 27 залуу эмэгтэй активистууд оролцсон. Энэхүү хөтөлбөр нь тодорхой сэдвүүдэд өмнөдийн феминист хандлагаар анализ, дүн шинжилгээ хийх чадавхийг бэхжүүлснээрээ онцлогтой байлаа. Мөн дэлхийн өнцөг булан бүрээс цугласан залуу эмэгтэйчүүд ажил, амжилтын туршлагаа солилцох үнэт боломжийг бүрдүүлж өгснөөрөө залуу эмэгтэйчүүд бидний хувьд өндөр ач холбогдолтой байсныг дурьдлаа.


DAWN’s FACEBOOK хуудсаар зочилж 2011 DTI хөтөлбөрийн талаар дэлгэрнгүй мэдээлэл авах боломжтой шүү. 

Уулзалт маш сонирхолтой бас өгөөжтэй болж өнгөрлөө.

Мэдээ бичсэн: Д.Оюунцэцэг

No comments:

Post a Comment