Thursday, December 8, 2011

МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэгтэй уулзалт хийлээ


Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клубын 11 сарын 12-ны Бямба гаригийн уулзалтанд бидний урилгаар МУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх, стратеги судлаач М.Батчимэг хүрэлцэн ирлээ. 


М.Батчимэг нь АНУ–ын Номхон далайн командлалын харьяа Ази Номхон далайн аюулгүй байдлын дээд курс, Тайваны Улс төрийн их сургууль, Монгол улсын Батлан хамгаалахын их сургууль, Бээжингийн Хэл Соёлын их сургуулийг төгссөн бөгөөд Улс төр судлалын докторант. Мөн тэрээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч юм.

Аюулгүй байдал, гадаад бодлого, цэрэг арми зэрэг эрчүүд давамгайлсан салбарт арав гаруй жил маш амжилттай ажиллаж буй түүний туршлагаас сонсож хуваалцах ховор боломж олдсонд төдийгүй үнэхээр сонирхолтой уулзалт болж өнгөрсөнд баяртай байна. 

Уулзалтанд хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон гишүүддээ баярлалаа!

No comments:

Post a Comment