Showing posts with label Love yourself BIB Project. Show all posts
Showing posts with label Love yourself BIB Project. Show all posts

Thursday, December 8, 2011

"Love Yourself!" сургалт 2 дахь удаа амжилттай боллоо


Young Women for Change клубын 2 дахь удаагийн "Love Yourself!" Body Image Workshop сургалт 12-р сарын 3-нд үнэхээр амжилттай болж өнгөрлөө. Сургалтанд бэлтгэсэн сургагч нар болох Hedy, Зола, Ану, Тэгшээ, Номин, Аму болон сургалтанд идэвхтэй оролцсон бүх бүсгүйчүүддээ маш их баярлалаа! Сургалтын зургийг эндээс.


YWC клуб АНУ-ын Fulbright хөтөлбөрийн тэтгэлэгт судлаач Heddy Dohm-той хамтран цоо шинээр бүтээсэн сургалтын хөтөлбөрийн дагуу Body Image Workshop буюу Бие гадаад төрх сэдэвт оролцооны сургалтыг зохион байгуулж байна. 

Энэ сургалтаар бидний ойлгодог биеийн гадаад гоо сайхан гэж юу болох энэ талаар хэвлэл мэдээлэл болон хамт олон гээд нийгэм, эргэн тойрны хүрээлэл юу гэж ойлгуулж, юу биднээс хүсэн хүлээдэг, биднийг юу руу түлхэж оруулдаг вэ зэрэг асуудлуудад дүн шинжилгээ хийж хамтдаа хэлэлцдэгээрээ онцлогтой. 

Энэ сургалт цаашдаа цуврал хэлбэрээр явагдана. Сургалтанд хамрагдсанаар дараагийн сургалтанд сургагчаар оролцох боломжтой.

"Love Yourself!" Body Image Workshop 2 дахь удаа болно



Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клуб АНУ-ын Fulbright хөтөлбөрийн тэтгэлэгт судлаач Heddy Dohm-той хамтран цоо шинээр бүтээсэн сургалтын хөтөлбөрийн дагуу Body Image Workshop буюу Бие гадаад төрх сэдэвт оролцооны сургалтыг 2011 оны 12-р сарын 3-ны Бямба гаригт 2 дахь удаа зохион байгуулах гэж байна. Анхны сургалтын зургийг эндээс



Энэ сургалтаар Биеийн гадаад гоо сайхан гэж юу вэ? Гоо сайхныг хэмжих боломжтой юу? Хэмждэг бол тэр хэмжүүрүүдийг нь хэн тогтоодог вэ? зэрэг олон олон асуултын хариултыг хамтдаа хайцгаах болно.

YWC клубын сургалтууд 2010-2011



Young Women for Change клуб зорилгынхоо хүрээнд дараах сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
  • Клуб үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн клубын тулгуур үнэт зүйл, үзэл санаа, зарчмыг шинэ гишүүддээ түгээх зорилгоор 3 сар тутамд шинэ гишүүдийн сургалтыг зохион байгуулж ирсэн. Тодруулбал энэ сургалтын агуулгад Хүний эрх, Жендэрийн тэгш эрх болон Ардчилсан чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд зэрэг сэдвүүдийг багтаасан бөгөөд сургалт нь оролцооны аргад суурилсан явагддаг.
  • Мөн клубын бүх гишүүдийн зуны сургалтыг амжилттай зохион байгуулсан. Зуны 2 өдрийн сургалтаар клубын үнэт зүйл болсон дээрх сэдвүүдийг илүү дэлгэрэнгүй болгон задалж, түүнчлэн Феминизт онолууд болон Симон Де Бовуарийн үзэл санаа зэрэг олон сонирхолтой нэмэлт сэдвүүдийг багтаасанаараа цогц сургалт болсон юм. Түүгээр зогсохгүй энэ сургалтаар клубын бүх гишүүд хамтдаа 2011-2012 оны клубын үйл ажиллагаагаа төлөвлөсөнөөрөө өндөр ач холбогдолтой арга хэмжээ байлаа.
  • Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клуб АНУ-ын Fulbright хөтөлбөрийн тэтгэлэгт судлаач Heddy Dohm-той хамтран түүний энэ сэдвийн хүрээнд хийсэн судалгаа болон бусад эх үүсвэрүүд дээр тулгуурлан Body Image Workshop буюу Бие гадаад төрх сэдэвт цоо шинэ оролцооны сургалтын хөтөлбөрийн бүтээгээд байна. Энэ сургалт нь Биеийн гадаад Гоо сайхан гэдэг ойлголтын талаар дэлгэрэнгүй задалж, дүн шижилгээ хийдгээрээ онцлогтой. Сургалтын ерөнхий хөтөлбөрт Эрүүл мэнд ба Гоо сайхан, Соёл ба Гоо сайхан, Медиа ба Гоо сайхан, Love Yourself! гэсэн хэсгүүдийг багтаасан. Энэ сургалтаар Биеийн гадаад гоо сайхан гэж юу вэ? Гоо сайхныг хэмжих боломжтой юу? Хэмждэг бол тэр хэмжүүрүүдийг нь хэн тогтоодог вэ? зэрэг олон олон асуултын хариултыг хамтдаа хайцгаах болно.
    Энэ сургалтууд цаашдаа цуврал хэлбэрээр явагдах бөгөөд сургалтанд хамрагдсанаар олон шинэ мэдээлэл авч, бусдаас суралцаж, бас бусдад мэдлэгээ хуваалцан хөгжих төдийгүй дараа дараагийн сургалтанд сургагчаар оролцох боломжтой шүү! Өөрийгөө шинэ салбарт хөгжүүлэх энэ боломжийг бүү алдаарай!

    Сургалтуудыг хамрагдахыг хүсвэл бидэнтэй нэгдээрэй!