Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд клуб 2010-2011 онд бусад иргэний нийгмийн байгууллагуудын үзэл санаа нэгдэж буй дараах үйл ажиллагаануудыг дэмжин оролцлоо.
- Жил бүр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулдаг Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн Олон Улсын аянд,
- Mon Book клубээс зохион байгуулсан Францын зохиолч Симон Де Бовуарын “Дайвар хүйстэн” номын хэлэлцүүлэгт оролцлоо.
- Клубын дэмжигч Б.Баясгалангийн санаачилсан Эмэгтэйчүүдийн хорих ангид ном хандивлах үйл ажиллагаа. Уг арга хэмжээний хүрээнд ном хандивлаж мөн хорих ангийн эмэгтэйчүүдэд жендэрийн тэгш эрхийн тухай мэдээлэл хийлээ.
- ЛГБТ хүний эрхийн төвөөс зохион байгуулсан хүчирхийллийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх зул өргөх үйл ажиллагааг дэмжиж оролцов.
- Монфемнэт үндэсний сүлжээнээс зохион байгуулсан Орон нутгийн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны чадавхийг нэмэгдүүлэх төслийн хүрээн дэх орон нутгийн сургалтуудад клубын гишүүдээс сургагч багшаар оролцов. .
- “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуусын аянаас жил бүр зохион байгуулдаг “Эрх чөлөөний парад” зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо.
No comments:
Post a Comment