Клубын 2012 оны 1-р сарын 14-ний Бямба гаригийн 13:30 цагийн уулзалтаар "Тулганы гал бадраах ёслол ба түүний эргэн тойронд" сэдвээр ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэх болно.
Уулзалтанд бидний урилгаар Хүний эрхийн активист, Жендэрийн шинжээч, Улс төр судлаач, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Т.Ундаръяа, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн захирал Д.Энхжаргал нар хүрэлцэн ирэх болсонд бид тун баяртай байна.
Сэдвийн талаар товч мэдээлэл:
Энэ арга хэмжээнд эмэгтэй хүн оролцуулаагүй үйлдлийг хүн бүр өөрийн өнцгөөс харж тайлбарлаж, ярилцаж, хэлэлцсэн билээ. тэгэхээр энэ сэдвийн хүрээнд өрнөсөн үзэл бодлууд дээр өөрсдийн дүн шинжилгээ хийж хэлэлцүүлэг өрнүүлэх сайхан боломж бидэнд олдож байна.
Уулзалтанд ирэхдээ энэ нийтлэлийг уншиж ирээрэй! Тухайн арга хэмжээг ярилцахаас гадна энэ нийтлэлийг бас онцолж ярилцах юм. http://baabar.niitlelch.mn/content/3651.shtml Мөн энэ сэдвээр нэтэд байгаа бусад мэдээллийг ерөнхийд нь амжвал бас хараарай!
Уулзалт маш сонирхолтой, ач холбогдолтой болно гэдгийг амлаж байна.
Бямба гаригт уулзацгаая! 13:30-аас шүү! Цагаа бариарай!
Young Women for Change Club
No comments:
Post a Comment