Thursday, January 12, 2012

Тулганы гал бадраах ёслол ба түүний эргэн тойронд хэлэлцүүлэг, ярилцлага



Клубын 2012 оны 1-р сарын 14-ний Бямба гаригийн 13:30 цагийн уулзалтаар "Тулганы гал бадраах ёслол ба түүний эргэн тойронд" сэдвээр ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэх болно. 

Уулзалтанд бидний урилгаар Хүний эрхийн активист, Жендэрийн шинжээч, Улс төр судлаач, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Т.Ундаръяа, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн захирал Д.Энхжаргал нар хүрэлцэн ирэх болсонд бид тун баяртай байна.

Сэдвийн талаар товч мэдээлэл: 

YWC 2012 каледарьчилсан, нарийвчилсан ажлын төлөвлөгөө гаргах уулзалт болов



Шинэ оны анхны Бямба гариг буюу 1-р сарын 7-ны уулзалт бидний хувьд маш чухал уулзалт боллоо! Учир нь энэ уулзалтаар бид 2012 онд төлөвлөсөн үйл ажиллагаануудын дагуу төслийн багуудаараа ажиллан төслүүдийнхээ каледарьчилсан буюу нарийвчилсан ажлын төлөвлөгөөг гаргалаа.

YWC

YWC ESD: American feminist musicians of the past 50 years



2012 оны уулзалт 1-р сарын 4-ны English Speaking Day-ээр эхэллээ. Энэ уулзалтын зочноор Fulbright хөтөлбөрийн тэтгэлэгт судлаач Lauren Knapp хүрэлцэн ирж "American feminist musicians of the past 50 years" сэдвээр танилцуулга хийж, түүнчлэн түүхэнд нөлөөлөл үзүүлж чадсан эмэгтэй уран бүтээлчдийн бүтээлүүдийг хуваалцлаа. Танилцуулгын дараа хамтдаа Монголын хөгжмийн хөгжлийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн энэ мэдээлэлд судлаач Lauren-ы талаарх товч мэдээллийг багтаалаа.

Tuesday, January 3, 2012

Бидний тухай


БИД:
Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд Клуб нь 2010 оны 10 дугаар сард эрх чөлөөнд хайртай, хүний эрх, жендэрийн тэгш байдал, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэн түгээх зорилготой залуу эмэгтэйчүүдийн санаачлага, сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдсан.

БИДНИЙ ЗОРИЛГО: 
Хүний эрхийн мэдрэмжтэй, өөрийгөө сонголтоороо бүтээх чадвартай, өөртөө итгэлтэй, эрх чөлөөндөө хайртай залуучууд тэр дундаа залуу эмэгтэйчүүд хөгжин, чадавхжих чөлөөт, нээлттэй (үржил шимт хөрс мэт) орчныг бүрдүүлэн, тэдний хүрээг тэлэхэд оршино. Зөвхөн хүйс, жендэр, нас зэрэгт үндэслэн дүр тулгаж, хүний эрхийг зөрчдөг эцгийн эрхт ёсны нийгмийн хэм хэмжээг бид дэмждэггүй.

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Сайн дурын тэгш оролцоонд түшиглэсэн, харилцан итгэлцэл, хvндэтгэлийг эрхэмлэсэн, ил тод, хариуцлагатай, хүчирхийллээс ангид, хүлээцтэй, аливаа улс төрийн нам, хvчин болон бусад байгууллагаас хараат бус байх зарчимд үндэслэнэ.

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХИЙГ ХҮСВЭЛ:
Хэрэв та YWC клубын үйл ажиллагааг болон залуу эмэгтэйчүүдийг чадавхжуулах үйл ажиллагааг дэмжиж хандив, туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсвэл доорх дансаар клубд хандив өгөх боломжтой.

Худалдаа Хөгжлийн Банк
Хүлээн авагч: Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд ТББ
Төгрөгийн данс: 404 203 121
Ам.Долларын данс: 404 203 122

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ:
Утас: 9901-9993; 8802-2416; 9903-6187