Thursday, January 12, 2012

Тулганы гал бадраах ёслол ба түүний эргэн тойронд хэлэлцүүлэг, ярилцлага



Клубын 2012 оны 1-р сарын 14-ний Бямба гаригийн 13:30 цагийн уулзалтаар "Тулганы гал бадраах ёслол ба түүний эргэн тойронд" сэдвээр ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэх болно. 

Уулзалтанд бидний урилгаар Хүний эрхийн активист, Жендэрийн шинжээч, Улс төр судлаач, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Т.Ундаръяа, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн захирал Д.Энхжаргал нар хүрэлцэн ирэх болсонд бид тун баяртай байна.

Сэдвийн талаар товч мэдээлэл: 

YWC 2012 каледарьчилсан, нарийвчилсан ажлын төлөвлөгөө гаргах уулзалт болов



Шинэ оны анхны Бямба гариг буюу 1-р сарын 7-ны уулзалт бидний хувьд маш чухал уулзалт боллоо! Учир нь энэ уулзалтаар бид 2012 онд төлөвлөсөн үйл ажиллагаануудын дагуу төслийн багуудаараа ажиллан төслүүдийнхээ каледарьчилсан буюу нарийвчилсан ажлын төлөвлөгөөг гаргалаа.

YWC

YWC ESD: American feminist musicians of the past 50 years



2012 оны уулзалт 1-р сарын 4-ны English Speaking Day-ээр эхэллээ. Энэ уулзалтын зочноор Fulbright хөтөлбөрийн тэтгэлэгт судлаач Lauren Knapp хүрэлцэн ирж "American feminist musicians of the past 50 years" сэдвээр танилцуулга хийж, түүнчлэн түүхэнд нөлөөлөл үзүүлж чадсан эмэгтэй уран бүтээлчдийн бүтээлүүдийг хуваалцлаа. Танилцуулгын дараа хамтдаа Монголын хөгжмийн хөгжлийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн энэ мэдээлэлд судлаач Lauren-ы талаарх товч мэдээллийг багтаалаа.

Tuesday, January 3, 2012

Бидний тухай


БИД:
Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд Клуб нь 2010 оны 10 дугаар сард эрх чөлөөнд хайртай, хүний эрх, жендэрийн тэгш байдал, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэн түгээх зорилготой залуу эмэгтэйчүүдийн санаачлага, сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдсан.

БИДНИЙ ЗОРИЛГО: 
Хүний эрхийн мэдрэмжтэй, өөрийгөө сонголтоороо бүтээх чадвартай, өөртөө итгэлтэй, эрх чөлөөндөө хайртай залуучууд тэр дундаа залуу эмэгтэйчүүд хөгжин, чадавхжих чөлөөт, нээлттэй (үржил шимт хөрс мэт) орчныг бүрдүүлэн, тэдний хүрээг тэлэхэд оршино. Зөвхөн хүйс, жендэр, нас зэрэгт үндэслэн дүр тулгаж, хүний эрхийг зөрчдөг эцгийн эрхт ёсны нийгмийн хэм хэмжээг бид дэмждэггүй.

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Сайн дурын тэгш оролцоонд түшиглэсэн, харилцан итгэлцэл, хvндэтгэлийг эрхэмлэсэн, ил тод, хариуцлагатай, хүчирхийллээс ангид, хүлээцтэй, аливаа улс төрийн нам, хvчин болон бусад байгууллагаас хараат бус байх зарчимд үндэслэнэ.

БИДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХИЙГ ХҮСВЭЛ:
Хэрэв та YWC клубын үйл ажиллагааг болон залуу эмэгтэйчүүдийг чадавхжуулах үйл ажиллагааг дэмжиж хандив, туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хүсвэл доорх дансаар клубд хандив өгөх боломжтой.

Худалдаа Хөгжлийн Банк
Хүлээн авагч: Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд ТББ
Төгрөгийн данс: 404 203 121
Ам.Долларын данс: 404 203 122

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ:
Утас: 9901-9993; 8802-2416; 9903-6187

Saturday, December 31, 2011

Шинэ жилийн мэнд хүргье!


Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүдийн клубын зүгээс танд Шинэ жилийн халуун баярын мэнд хүргэж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Улирч буй 2011 он клубын хувьд амжилт, бүтээл, хөгжилтэй, мартагдашгүй цаг мөчүүдээр дүүрэн болж өнгөрлөө. Энэ жил бидэнтэй хамтарч ажилласан албан байгууллага, хувь хүн бүрт чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж байна. 

Ирэх 2012 он хамтдаа олон шинэ зүйлийг бүтээж, суралцаж, хөгжих, хөгжилдэх олон сайхан боломжийг бидэнд авчирж байгаа гэдэг бүрэн дүүрэн итгэлтэй байна. 

Ингээд бүгдээрээ шинэ оноо сайхан угтаарай! Ирэх онд уулзацгаая!

Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүдийн клубын гишүүдээс

Friday, December 30, 2011

YWC клубын шинэ жилийн party халуухан боллоо!


Young Women for Change клубын "Өвлийн шөнийн зүүд" Шинэ жилийн Make up Masquarede үдэшлэг үнэхээр сайхан, мартагдашгүй хөгжилтэй халуун дулаан үдэшлэг болж өнгөрлөө. Үдэшлэгт YWC клубын гишүүд болон клубын найз нөхөд гээд нийт 80-аад зочид хүрэлцэн ирлээ.


Үдэшлэгийн сэдвийн дагуу Зүүдний шинэ жилд маань дуучин Amy Winehouse, Үзэсгэлэнт гүнж, Цасан ширхэг, Шилкунчик, Rhianna, Мөсөн бүсгүй гээд онц сонирхолтой олон зочид хүрэлцэн ирсэн байлаа.

Friday, December 23, 2011

YWC Winter Fair / YWC Өвлийн Яармаг



YWC клубын Winter Fair/ Өвлийн Яармаг маш амжилттай бас их зугаатай болж өнгөрлөө. 

Өвлийн яармагаа??? юу гэсэн үг вэ гэж үү, Энэ бол яагаав нөгөө Яармаг худалдаа гээд байдаг даа!!! Тэр чинь шүү дээ!!! Яармаг худалдаанд гишүүд маань олон сонирхолтой бараа, бүтээгдэхүүн авчирж зарж, борлуулж, солилцож бас нэгэндээ бэлэглэлээ. Үнэхээр сонирхолтой бас хөгжилтэй үйл ажиллагаа болов. 

YWC Fair буюу Яармагын зорилго нь өөртөө байгаа зүйлсээ өөр хэн нэгэн хэрэгтэй хүнд зарж борлуулж, бас бэлэглэж, эсвэл солилцох боломжийг олгодог ба үүний зэрэгцээ клубын үйл ажиллагаанд хандив босгох чухал ач холбогдолтой юм.  

Энэ удаагийн арга хэмжээгээр нийт 456,000 төгрөгийн гүйлгээ, солилцоо хийгдсэн ба борлуулалтын 10% клубын хандивд орохоор болоод байна. Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай!

Цаашдаа YWC Fair буюу Яармаг маань уламжлал болгон зохион байгуулагдах тул та бүхэн идэвхтэй оролцоорой!  

Monday, December 12, 2011

YWC: "Өвлийн шөнийн зүүд" Шинэ жилийн Make up Masquarede үдэшлэг

Таныг Young Women for Change клубын "Өвлийн шөнийн зүүд" Шинэ жилийн Make up Masquarede үдэшлэгт урьж байна. 

Доорх мэдээллүүдийг бүрэн уншаарай!

Үдэшлэгийн онцлог: 
1. "Өвлийн шөнийн зүүд" гэсэн нь үдэшлэг маань зүүдний ертөнцийг санагдуулах сонирхолтой бас өвөрмөц байх болно. Зүүдэндээ та хэн ч болон хувирч болно. Та өөрөөрөө ч байж болно, бас өөр хэн нэгэн ч байж болно гэсэн үг. (Ж нь: Нэг хүн Цасан хатан болох гэж байгаа гэсэн шүү, гоё байгаа биз)

2. Dress Code: Make up Masquarede үдэшлэг учир та өөрийн гоёлын хувцастайгаа тохируулан гоёлын Make up буюу нүүр будалт хийсэн байх ёстой. Шинэ жилийн шилдэг дүрийг сонирхолтой сюрприз хүлээж байгаа шүү!

3. Энэ жилийн үдэшлэгийн бас нэг онцлог нь YWC & Friends буюу зөвхөн гишүүдээс гадна клубын маань найз нөхдөд нээлттэй байх юм. Тэгэхээр найз нөхдөө дагуулж ирж болно! 

4. Эцэст нь клубын уламжлал ёсоор клубын гишүүн бүр 1 бэлэг (5000 төгрөгт багтах сонирхолтой бэлэг)-ийг шинэ жилийн үдэшлэгтээ авчирна. Энэ бэлгээ хоорондоо солилцох болно.


Шинэ жилийн тах: 20,000 төгрөг
(Тах-ийн үнэнд: Хүн тус бүрийн 2 beer, 1 ундаа, 1 ус, Шинэ жилийн бялуу, зууш, оргилуун дарс, заалны түрээс, хөтөлбөр гээд бүх зүйл багтсан болно.)

Жич: Хар дарж болон том хүний зүүд зүүдлэхийг хориглоно :)


"Өвлийн шөнийн зүүд" Шинэ жилийн Make up Masquarede үдэшлэгт оролцохыг хүсвэл энд дарж FB Event-д бүртгүүлээрэй!  


Өмнөх шинэ жилийн зургийг эндээс үзэх боломжтой шүү!

Аян замын богцоо задлацгаая! Туршлага, мэдээлэл хуваалцах уулзалт боллоо

                        
2011.12.10-ны Бямбын уулзалтаар 2011 онд клубын үнэт зүйл, үзэл санаатай холбоотой чиглэлээр Олон Улсын арга хэмжээнд оролцоод ирсэн гишүүд аяны богцоо задалж, сонссон, сурсан мэдээлэл, туршлагаа хуваалцаж мөн явсан газрынхаа сониныг дуулгалаа.

Манай Клубын гишүүн Х.Номингэрэл Эмэгтэйчүүдийн эрхийн олон улсын өдрийн 100 жилийн ойн хөтөлбөрт оролцсон талаараа ярилцсан бол клубын зохицуулагч Зола маань Камбожи улсад 25-н жилийн туршлагтай DAWN байгууллагын зохион байгуулсан Залуу эмэгтэйчүүдийн 3 долоо хоногын феминист сургалтанд оролцсон талаараа мөн хөгжилтэй аялалынхаа талаар туршлагаасаа хуваалцлаа.

Saturday, December 10, 2011

YWC English Speaking Day: "Up in Smoke"


Young Women for Change Club-ын 2011 оны 12-р сарын 7-ны English Speaking Day-ын зочноор Австралийн Хөгжлийн төлөөх Залуу Элчин Сайд (AYAD) хөтөлбөрийн сайн дурын ажилтан Pam Rugkhla хүрэлцэн ирлээ. 

Бидний найз Pam "Up in Smoke: How gender inequality and tobacco advertising affects the world's women, and what this means for Mongolia" гэсэн маш сонирхолтой сэдвээр танилцуулга хийж, дараа нь хамтдаа маш сонирхолтой ярилцлага өрнүүллээ.  

Энэ уулзалтаас тамхины тухай өмнө нь огт мэддэггүй, анзаардаггүй олон зүйлсийг олж мэдсэнээрээ их онцлогтой байлаа. Үнэт цагаасаа зарцуулан бидэнд маш чухал мэдээ, мэдээлэл хүргэсэн Pam-даа маш их баярлалаа.